Сургуулиуд сурагчдад хоёр минут үнэгүй ярих утсыг нэмж суурилуулж өгнө

access_time 2026-09-03 10:36


Хичээлийн шинэ жил эхэлж сурагчид дөрвөн улирлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд сургуулиуд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, хүүхэд хамгааллын ажилтан бүхий хамтарсан багтай ажиллана. Сургуулиуд сурагчдад хоёр минут үнэгүй ярих утсыг нэмж суурилуулж өгнө. Сургуулийн орчинд үйлдэгдэх зөрчлийн тоо буурч, хүүхдүүд амар тайван суралцах боломж бүрдэнэ. Мөн сургуулийн орчинд цахим хэрэглээг хязгаарлаж, фэйсбүүкээр багш, эцэг эх, хүүхдүүд харилцахгүй. Ингэснээр цахим дээрэлхэлтийг бууруулж хүүхдүүдийн хүмүүжил сурлагад эерэг нөлөө авчирна гэдгийг яамнаас мэдээлсэн. Харин эцэг, эхчүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзүүлж буй аймшгийн киноны цагийг багасгах нь гэмт хэрэг зөрчлийг бууруулахад нөлөөлнө гэдгийг сануулж байгаа юм.

Шинэ мэдээ