Улаанбаатар хот 250 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

access_time 2026-08-24 10:10

СОР 17 уулзалтын Хотын дарга нарын форумын үеэр Улаанбаатар хот 250 сая төгрөгийн санхүүжилт авч хотуудтай хамтран ажиллахаар болсон байна.Агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийг дэмжих төслүүдэд хотуудтай хамтран ажиллах санамж бичгүүд байгуулахаар болсон. Эхний ээлжинд “BYD Company Limited” компанитай хамтран ажиллахаар болсон. Тус компани цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг хотуудад олноор барьсан туршлагатай аж. Санамж бичгээр Улаанбаатар хотод батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулан, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур суурилуулахаар болжээ.

Шинэ мэдээ