Мандалговь чиглэлийн авто замд их засвар хийгдэж байна.

access_time 2026-07-21 10:05

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 28 км хэсгийн авто замд их засварын ажил хийгдэж байна..Засварын ажлын хүрээнд хуучин замын даланг өргөтгөх, асфальт хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь болон суурь асфальт бетон хучилтын ажлууд үе шаттайгаар хийх юм. Хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах 8 км, цементээр бэхжүүлсэн суурийн 5 км , суурь асфальт бетон хучилтын 1.5 км ажил хийгдээд байна.

Шинэ мэдээ