Наадам дуусч, намрын ажил эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2235 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар иргэд 10 хоног амарч өнөөдрөөс ажил эхэлж байна. Улсын баяраар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат- Өлзийгөөр10 даван түрүүлж даян аварга цол хүртсэн. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзий улсын залуу арслан Э.Батмагнайгаар найм давж улсын арслан цол хүртлээ. Наадмын нээлт сайхан болсон ч уртын дуу, залуусын цоглог дуунуудаар чимэглэсэн бол улам ч гоё болох байлаа. Үйлчилгээний талбайн усыг цаг алдагдалгүй соруулах хэрэгтэйг наамдамчид сануулсан. Харин Хүй долоон худагт наадам үзэхээр ирсэн хөгшид хүүхдийг морьтой залуус дайрчих гээд, хэдэн цаг түгжрээд тун ч хэцүүхэн наадамлав. Вокзалаас наадмын өдрүүдэд галт тэрэг явуулдаг байсан өмнөх зохион байгуулалт үнэхээр үгүйлэгдэв. Морьтой хүн айлд орохдоо уян дээрээ буугаад морь уяад ордог шиг наадмын талбай руу морьтой залуус морио уяад ордог болох, аль эсвэл морьтой залуусын морь үзэх талбайг тусад нь байгуулах хэрэгтэй санагдсан. Дэлхийн адууны өдөрт зориулсан нэг хөшөө, үзэсгэлэнгийн гэрүүдийг эс тооцвол үзэх юм бага байлаа. Өмнөх жилүүдэд дүүргүүд Монгол хувцсаар гоёсон залуусаараа гангарч соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, том монгол гутал, жижиг гэр гээд өвөрмөц онцлог бүхий тохижилт хийж байсан бол энэ жил огт алга. Дэлхийн адууны өдрийн арга хэмжээ омогшмоор сайхан болсон. Гэхдээ морьтонгуудыг эхний байгууллагууд шиг хувцсаар нь жигдрүүлээд 10-13 эгнээгээр хайрцаглаад жагсаасан бол дэлхийд Монголыг бүрэн сурталчлах байв. Даанч эхний хэсэг жагсаал сүүлийн хэсэгтээ морьтоны бөөгнөрөл шиг харагдав. Эхний бүхэн алдаатай ч дараагийн удаа давтахгүй гэж найдья. Цаашид наадмаа Хүй долоон худагт сайхан цэнгэлдэх бариад зохион байгуулалттай хийнэ гэсэн мөрөөдлийг олон ч хүмүүс хэлсэн. Жуулчдын хэсэг хаана байгааг асуусан хүмүүс олон байсныг хэлэх зориуд хэрэгтэй байх. Наадам дуусч, намрын ажил эхлэв. Тариа ногоо, жимс жимсгэнээ хураах, хүүхдүүдээ сургуульд оруулах гээд хүн бүр завгүй болдог намрын сарууд айсуй.
Шинэ мэдээ
-
Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-г байгуулжээ
2026-07-20
-
Ж.Золжаргал:Хууль хэрэгжихгүй байгаагаас IT-гийн залуус гадаад оронд ажиллахаар явж байна
2026-07-20
-
АНУ-ын сонгуулийн мэдээллийг авсан уу?
2026-07-20
-
Наадам дуусч, намрын ажил эхэллээ
2026-07-20
-
Шатахууны үнийн өсөлт, зам тээврийн осол
2026-07-20
-
Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид дөрвөн медаль хүртлээ
2026-07-20
-
Хятад дахин ашиглах боломжтой пуужин хийжээ
2026-07-20
-
Хоёр завь алга болсноор 500 гаруй хүн сураггүй алга болжээ.
2026-07-20
-
Наадмаар их хэмжээний бороо орох тул аялж зугаалахдаа цаг агаарын мэдээллийг харахыг зөвлөж байна.
2026-07-10
-
Шагналыг судалгаатай олгоё
2026-07-10
-
Шалган нэвтрүүлэх цэгийн хураамжийг 10.000 төгрөг болгоно.
2026-07-10
-
Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн хагас кокжсон нүүрсний үйлдвэртэй болно.
2026-07-10
-
Ливаны 3500 байд удаа цохилт өгчээ
2026-07-10
-
Энэтхэг улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Японтой хамтарна.
2026-07-10
-
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ
2026-07-10
-
Юрий Ихнат: Тийрэлтэт хөдөлгүүртэй Шахед нэмэгдэж байгаа нь Укрианы нөөцийг шавхаж байна
2026-07-09
-
Монгол улсын хийх түүхэн гурав дахь том хэлэлцээр ОНТРЭ
2026-07-09
-
Инженерийн шийдлийн талаар харилцан зөвшилцөөгүйгээс аж ахуйн нэгжүүд торгууль төлж байна.
2026-07-09
-
Үндэсний Дээд лигийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-07-09
-
Автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан, дугуйны хий гарсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж орон нутгийг замд зорчоорой
2026-07-09
-
Канадын Засгийн газар хөлбөмбөгийг хүүхдүүдийн дунд хамгийн алдартай спорт гэж зарлажээ
2026-07-09
-
Өмнөд Солонгос чипийн үйлдвэр, сав баглаа боодлын кластер байгуулна
2026-07-09
-
Ираны дээд удирдагчийг оршуулжээ
2026-07-09
-
Бейонсе шинэ дуугаа гаргалаа
2026-07-08
-
Өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-08
-
Авто зам ашигласны төлбөрийг төлөөгүй бол 0.5 хувийн алданги тооцно
2026-07-08
-
Вирусын хорио цээр, эмчилгээний байгууламж барьж байна.
2026-07-08
-
Перугийн сонгуулийн ялагч
2026-07-08
-
Бээжингийн тэнгэр баганадсан барилгыг онгоцоор санаатай мөргөжээ.
2026-07-08
-
Бага ангийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг нэмнэ
2026-07-08




