Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ

access_time 2026-07-10 11:56

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ.Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 07 дугаар сарын 10-12-ны өдөр зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ:1, БЭ:2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Хүй долоон худгийн харалдаа байрлах Давааны зөрлөг руу гурван нийтийн вагонтой зорчигчийн галт тэргийг 07-р сарын 11, 12-ны өдрүүдэд цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ. .

Шинэ мэдээ