Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ойд 30 хоног аялж зугаалахгүй байхыг зөвлөжээ.

access_time 2026-07-07 10:45

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн. Ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн ойн санд голомтлон үүссэн нь тогтоогдсон байна.Дээрх дүүргүүдийн ногоон бүсэд 3500 га талбайд авиа микробиологийн аргаар буюу онгоцоор, бактерийн бэлдмэл 07 дугаар сарын эхэнд цацсан .Бактерийн бэлдмэл нь тухайн шавждаа нөлөөлөх био бэлдмэл боловч 30 хоногийн хугацаанд ойд аялал зугаалгаар явах, байгалийн жимс, самар түүхийг хориглодог болохыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

Шинэ мэдээ