Наадмын нээлтийг “Мөнхөд орших монгол төр” нэртэйгээр зохион байгуулна.

access_time 2026-06-16 10:41

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан наадам зохион байгуулах комисс ажиллаж эхэллээ. Соёл урлагийн салбар хорооноос энэ жилийн баяр наадмыг “Мөнхөд орших монгол төр” нэртэйгээр зохион байгуулна. 2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлогтой болно гэдгийг мэдээлжээ.

Шинэ мэдээ