Богдхан ууланд шавж устгал хийх тул алхахгүй байхыг зөвлөжээ.

access_time 2026-06-10 09:50

Богдхан уул дархан цаазат газрын ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийгджээ.Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүсч байгаа нь тогтоогдсон. Ойн газраас Богдхан уулын 2000 га талбайд агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй шавж устгалын бактерийн бэлдмэл цацна. Тиймээс энэ сарын 25-ны хүртэл 14 хоног Богдхан ууланд алхахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөжээ.

Шинэ мэдээ