Шувуудын зүйл 40% нь цөөрч байна.

access_time 2026-05-11 08:41

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болж өнгөрлөө. Шувууд тэнгис далай, өндөр уулс, говь, цөлийг гатлан үржлийн нутгаа зорин очиж, мөн буцахдаа ижил чиглэлийн нүүдлийн замыг ашигладаг.

Нүүдлийн замууд нь шувуудын мэнд үлдэхэд зайлшгүй шаардлагатай хоол тэжээл, түр буудаллаж амрах газар, үржих, өвөлжих нутгуудыг хооронд нь холбосон чухал сүлжээ нутаг юм.

Харамсалтай нь дэлхий даяар шувуудын зүйлийн 40 гаруй хувь нь цөөрч, тоо толгой нь буурсаар байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлжээ.

Шинэ мэдээ