Эстрим спорт сонирхогчдын олон улсын наадам Улаанбаатарт зохион байгуулагдана

access_time 2026-05-06 11:26

Эстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL–2026” олон улсын наадам зохион байгуулагдана. Наадмыг 2026 оны тавдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулах юм. Тайландад зохион байгуулагдсан Азийн автомашины шилдгүүдийг шалгаруулах тэмцээний үеэр Монголын тамирчид “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” шагналыг хүртсэн юм. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид оролцоно. Наадмын үеэр International drift cup, Авто клубийн парад, Дрифт такси, Холимог тулаан, Автобусны ур чадварын тэмцээн, 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн, Экстрим үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

Шинэ мэдээ