Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хэлэлцэх ҮХЦ-ийн хуралдаан болно.

access_time 2026-05-05 09:45

Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан байсан. Гэтэл энэхүү заалтыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байна гэж өөрчилсөн.Ирэх жил Ерөнхйилөгчийн сонгууль болох гэж байхад Ерөнхийлөгчийн тухай хуульд одоо болтол өөрчлөлт оруулаагүйгээс хуучин хуульд туссан дөрвөн жил гэсэн заалт хэвээр байна. Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалтыг өөрчлөх ёстой гэсэн маргааныг Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэн гаргасан байна. ҮХЦ-ийн энэ баасан гарагийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.

Шинэ мэдээ