Бичил тээврийн хэрэгслийн төлбөрийн системийг өөрчилж осол гэмтлийг бууруулна.

access_time 2026-04-21 10:13

Энэ сарын 10-наас бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Нэг минутын төлбөр нь 300 төгрөгөөр тооцогддог бөгөөд бичил тээврийн хэрэгсэл зогсох бүрт нэмэлт төлбөр гарсаар байдаг. Тиймээс бичил цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглаж буй иргэд аль болох зогсохгүйгээр хурдан явдгаас замын тээврийн осол их гардаг. Өдөрт 10-15 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, осолд ордог байна. ТЦА-наас бичил тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох хяналтыг сайжруулж хариуцлага тооцож эхэлсэн байна. Цаашид бичил тээврийн хэрэгслийн төлбөрийн системийг өөрчилж, яарахгүй явах боломжийг бүрдүүлэн осол гэмтлийг бууруулна гэж албаныхан мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ