Монголчуудад эв хэрэгтэй
Хүний амьдрал богинохон. Үдлээд буцахын дайтай хугацаанд ирээд буцдаг хорвоод Монголчууд бид хамт олон, айл гэрийн ажил, амьдралд нь оролцон элдвээр хэлмээргүй байх юм. Гэргий охин хоёроо алдаад нулимсаа залгин суугаа нэгнийг орох суух газаргүй болтол нь ой тойнд буумгүй муухайгаар хэлчихээд тэр л буруу ярьсан гэж өөрсдийгөө зөвтгөх. Бараа сурталчлаад бусдаас гуйхгүй амьдарч байсан нэгнийг газар доор нь ортол муулсаар бусдын гарт золиослоод араас нь амь тэмцэн муудалцах юм. Амьд дээр нь нэгнээ хайрлаагүй хэрнээ айхтар ухаантай хүмүүс болж үг шидэлцэж, гэрт гадаагүй муудалцсаар суутал Монголын хөгжил дэлхийгээс хоцроод байна. Улс төрчид нь авлига хээл хахуульд автдаггүй, албан тушаалын төлөө улайрдаггүй, эх орныхоо баялагийг эздэд нь үлдээдэг, улс орноо хөгжүүлдэг, ард түмэн нь нэгнээ дэмждэг, тусалдаг, хөгжил ярьж, ажиллаж амьдардаг болсон цагт Монгол улс хөгжих болно. Нэгэндээ тусалж дэмждэггүй юм гэхэд ажилд нь саад болж хэнд ч хэрэггүй хэрүүл хийхгүй, ажил уядаггүй энгийн соёлд суралцах хэрэгтэй. Өөрсдийн бүтээсэн харгис ертөнцөд өр шимшрэн амьдармааргүй байна. Хэрэггүй явган хэрүүлийн уршгаар хэдэн ч амь хорвоогоос явж, хэдэн ч хүн ажил амьдралаараа хохирох юм бол. Хүнд ноцтой хэргүүд гарахаар л ухаан орж хэрэггүйг хэлж, мууг хийснээ мэдэцгээх юм. Төр нь хйисэн шиг хийж, өвчтнөө хянаж, хариуцлагаа хүлээж, түмэн олон нь мууг хэлж муухайг үйлдэлгүй амьдардаг болчихвол зовсон хүний тоо цөөрч, сэтгэлзүй ярьж муудалцах шалтгаан гарахгүй. Төр нь чадвартай бол түмэн олон нь сэтгэл тэнэгэр түмэн олон амгалан байна.
Хамгийн наад зах нь цахимд орсон мэдээний доор хараалын үг урсгалгүй сэтгэгдлээ бичээд сурчихвал бидний ирээдүй хойч зөвийг харж, сайныг ярьж, хийж сурна. Үлгэр дууриал авах томчууд бид буруу үлгэрлээд байгаа болохоор хараал урсгасан, айлгаж сүрдүүлсэн, хүн алсан юу ч болоогүй юм шиг суудаг хойч үе бэлдсээр байна. Хүний санаанд багтамгүй гэмт хэрэг гарахаар яасан аймаар юм юу ч болов яав гээд гэнэт ухаан орсон юм шиг хэлж, ярьж, төр, хувийн хэвшил, ард иргэдээрээ ялгараад гурвалжин дөрвөлжин маргаан үүснэ. Хохирогч нь хохироод хорвоо ертөнцөөс явна. Хойно бид үр дүнгүй хэрэлдсээр л үлдэнэ. Таны хамрын үзүүрээс цааш бусдыг эрх чөлөө эхэлдэг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Бусдыг элдвээр хэлээд эргээд хариугаа авсан хүмүүст уурлах эрх байхгүй. Засаж сайжруулж зөвийг харж амьдарч сурахгүй бол ирээдүйд засахад хэцүү, харамсахад оройтох болчих вий. Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй гэдгийг төр түмэнгүй ухаарах цаг одоо л болсон байна.
Шинэ мэдээ
-
Гадаадын банкуудад хадгалагдаж буй тэрбум тэрбум долларын хөрөнгийг царцаахаас татгалзахыг шаарджээ.
2026-06-10
-
АНУ-ын сөнөөгч онгоц Ираны танкерууд руу халджээ
2026-06-10
-
Америкийн хөлбөмбөгийн талбайг Дэлхийн цомын талбай болгон хувиргажээ
2026-06-10
-
Кxолумбад халдлага гарч 14 энгийн иргэн амиа алдлаа .
2026-06-10
-
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ
2026-06-10
-
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөжээ.
2026-06-10
-
Хүнсний бүтээгдэхүүний үнэ 24.1 хувь өсжээ.
2026-06-10
-
Богдхан ууланд шавж устгал хийх тул алхахгүй байхыг зөвлөжээ.
2026-06-10
-
Эверестийн оргилд амьд үлдсэн гайхамшигт Дава
2026-06-09
-
Ахмадын тэтгэврийн асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.
2026-06-09
-
Эмнэлгээр үйлчлүүлсэн гэдгээ нотолж чадах юм бол машин ачилтын төлбөр төлөхгүй
2026-06-09
-
ОХУ-аас 1 сая тонн шүлхийн вакцин авах хүсэлт хүргүүлжээ.
2026-06-09
-
Төр орон сууцны банк байгуулж, орон сууцны зах зээлд оролцох ёсгүй
2026-06-09
-
Уран бол цөмийн бөмбөг хийхэд ашиглаж болох гол түлш
2026-06-09
-
Путин Зеленскийн нүүр тулан ярилцах уриалгыг няцаажээ
2026-06-09
-
Японд АНУ-ын оюутан сураггүй алга болжээ
2026-06-09
-
“Зэвсэглэлийн эсрэг” сан зогссон гэж бичгээр мэдэгджээ
2026-06-08
-
Зеленскийн дайныг зогсоох санал тавьсан захидал
2026-06-08
-
Амралтын газар байхгүй, шууд нислэг байхгүй
2026-06-08
-
Хэлэлцээрт хэт их шаардлага тавьснаар тэнгисийн цэргийн бүслэлтийг үргэлжлүүлж байна.
2026-06-08
-
Иргэдийн хууль ёсоор олж авсан өмч хөрөнгийн халдашгүй дархан байдлыг хамгаална
2026-06-08
-
Орон замд зорчиж буй машинаас татвар авах саналыг иргэд дэмжсэнгүй
2026-06-08
-
Скүүтэр, мопед замын баруун эгнээг барьж хөдөлгөөнд оролцоно.
2026-06-08
-
Гэнэтийн ослын даатгалын суурь хураамжийг нэмнэ
2026-06-08
-
Тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жил, энгийн зөвшөөрлийн хугацааг 5 жил болгоно
2026-06-05
-
Хөрөнгө оруулагчдын татвар, эрсдэл
2026-06-05
-
АМНАТ-ыг 10%-д хүргэж олон улсын жишигт нийцүүлнэ
2026-06-05
-
Хар тамхи хэрэглэгчидл сайн дураараа эмчилгээнд хамрагдах юм бол хариуцлага хүлээлгэхгүй
2026-06-05
-
National Geographic Traveler UK гэрэл зургийн уралдааны гайхалтай зургууд
2026-06-05
-
Иран далайн тээвэрлэлтийн замын минаг цэвэрлэх үүрэгтэй
2026-06-05




