Худалдан авах гэж орон сууцаа давхар захиалгатай эсэхийг УБЕГ-аас лавла

access_time 2026-11-25 11:29

Орон сууцны захиалгын залилан эрс нэмэгдэж 500 гаруй иргэн хохирч орон сууцандаа одоо болтол ороогүй байгаа юм. Төртэй гэрээ байгуулсан иргэдийг орон сууцанд хамруулна гэдгээ төрөөс мэдэгдсэн. Харин үлдсэн иргэдийн хэрэг шүүхээр орсон ч шийдэгдээгүй байгаа юм. Тиймээс цаашид орон сууцны захиалгын гэрээг улсын бүртгэлд урьдчилан бүртгэдэг болно.Ингэснээр захиалгын гэрээ хийх иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн газар хүсэлт тавиад 2 өдрийн дотор өмнө нь захиалгатай байсан эсэх хариугаа авах боломжтой. Хэрэв давхар захиалсан нь илэрвэл цагдаагийн байгууллагад хандах боломжтой аж.

Шинэ мэдээ