Төсөл, хөтөлбөр, урамшуулал, дэмжлэгийн зарцуулалтын үр дүнг маш сайн тооцох хэрэгтэй

access_time 2026-10-05 10:54


Монгол улсын 2027 оны төсвийн нийт зарлага 43.6 их наяд, хөрөнгө оруулалтын зардал 5.77 их наяд төгрөг, Засгийн газрын үндсэн өрийн төлөлт 5.99 их наяд төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан байна.Үүнээс 200 тэрбумыг ахмадын тэтгэвэрт зарцуулна. Үлдсэн мөнгө нь яамдын төсөвт хуваан тусгасан байна. Яамдуудын төсөл, хөтөлбөр, урамшуулал, дэмжлэгийн зарцууулалтын үр дүнг маш сайн тооцох хэрэгтэй. Үр дүн багатай олон төсөл хөтөлбөр, урамшуулал төсөвт хүндрэл учруулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр нэг яаманд гэхэд 450 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх боломжгүй болсон байна. Тиймээс цаашид анхаарах хэрэгтэй гэдгийг улстөрчид төсвийн төслийг хэлэлцэх үеэр сануулсан байна.

Шинэ мэдээ