Монгол улсад 32 мянган хүн хавдрын оноштойгоор бүртгэл, хяналтад оржээ

access_time 2026-10-05 10:52


Монгол Улсад хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Хоол боловсруулах замын хавдар, үүний дотор элэг, ходоодны хавдар, мөн уушги, хөх, умайн хүзүүний хавдар түгээмэл байна. Улсын хэмжээнд энэ онд 32 мянга гаруй хүн хавдрын оноштойгоор бүртгэл, хяналтад орсон. Хавдрын эрт илрүүлгийн үеэр В, С вирусын халдвартай эсэхийг тогтоон, архи, тамхи, давсны хэрэглээ, илүүдэл жин, таргалалтыг хянах шаардлагатай. 40-өөс дээш насныхныг ходооны дурангийн шинжилгээнд хамруулах нь хавдрыг эрт илрүүлэхэд тустай гэдгийг онцолжээ.

Шинэ мэдээ