Баялгийн сан руу орох ёстой 3.7 их наяд төгрөгийг өөр төслүүдэд зарцуулсан байна

access_time 2026-10-05 10:51


“Эрдэнэс Тавантолгой” түлш ХХК-д хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг УИХ-ын гишүүд танилцууллаа. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тус компани Баялгийн сан руу орох ёстой 3.7 их наяд төгрөгийг оруулаагүй өр хэлбэрээр бичиж, өөр төслүүдэд зарцуулсан байна. Нийгмийн хариуцлага нэрээр 59 тэрбум төгрөгийг буяны ажил, сургууль, төлбөр зэрэгт зарцуулсан. Хөрөнгө оруулсан мөнгөн дүн 9 их наяд төгрөг гэж тооцохоор асар том мөнгөн дүн яригдаж байна.Цаашид хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэдгийг танилцуулав.

Шинэ мэдээ