Юрий Ихнат: Тийрэлтэт хөдөлгүүртэй Шахед нэмэгдэж байгаа нь Укрианы нөөцийг шавхаж байна

access_time 2026-07-09 10:36

Оросын зэвсэглэлд тийрэлтэт хөдөлгүүртэй Шахед нэмэгдэж байгаа нь манай нөөцийг шавхаж байна” гэж Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат мэдэгджээ. Украин улс хэдэн зуун томоохон хэмжээний агаарын дайралтыг туулсан. Гэхдээ энэ долоо хоногийн халдлага нь маш аюултай байсан. Геран-4 нисгэгчгүй онгоц, тийрэлтэт хөдөлгүүртэй дронууд нь Оросын зэвсэглэлд харьцангуй шинээр нэмэгдсэн. Оны эхнээс ашиглаж эхэлсэн. Онгоц цагт 500 км (цагт 310 миль) хурдтай нисч, Украины хамгаалалтаас зайлсхийж чаддаг давуу талтай. Киевийн хөдөлгөөнт галын бүлгүүд хурдан ч зөвхөн газраас агаарт пуужин эсвэл сөнөөгч онгоцоор буудаж унагах боломжтой гэжээ. Оросын хийсэн дайралтын 77 пуужингийн 28 нь баллистик пуужин байсан нь маш өндөр тоо гэжээ. /Ивана Коттасова/

Шинэ мэдээ