Австрали 6 сарын визтэй иргэдийг түр хугацаанд хил нэвтрүүлэхгүй.

access_time 2026-03-25 09:57

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас Австрали руу зорчих зарим улсын иргэдийг тодорхой хугацаанд хил нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Аялах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор түр ирэгчийн виз авсан иргэдийг 06 сар хүртэлх хугацаанд хил нэвтрүүлэхгүй шийдвэр гарсан. Өмнө Австралид оршин сууж байсан гадаадын иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй. Тухайн иргэний төрсөн хүүхэд, эсвэл ойрын гэр бүлийн гишүүн нь Австралийн иргэн байх тохиолдолд уг хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэж ГИХГ-аас мэдээлжээ.

Шинэ мэдээ