Улстөрчдийн худал үнэний дэнс
Эрх баригч МАН-ын зодоон үргэлжилж хуучин, шинэ сайдууд хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Энэ зөрчилдөөнөөс иргэд авлигачид тэрбум, их наядаар нь иддэг байсан бол одоо триллионоор нь төсөл хөтөлбөр нэрээр идэж ууж байгааг мэдэв.Амьдрал нь хүрэхгүй аргаа баран цалин тэтгэврээ нэмүүлэхийг гуйж буй ард иргэдээ нэг их царай алдуулалгүй сайхан амьдруулах мөнгөөр улстөрчид тоглодог бололтой. Хамтдаа ханцуй дотроо наймаалцаад өнгөрөх хэрэг нь эрх ашгийн зөрчилдөөнөөс болж но-той бүхэн нь ил гарч түмэн олны нүдийг орой дээр нь гаргав. Тиймээс иргэд хуучин шинэ гэлтгүй шалгуулж, шинэхэн сайдыг ажлаа өгөөд ар талын хамгаалалтаа суллаад худал үнэнээ тогтоолгохыг шаардаж эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй хүмүүс аль аль худал хэлэх эрхгүй. Үнэн худал нь ялгарахын цагт иргэд дүнгээ тавьчихаж чадна. Д.Занданшатарын Засгийн газрын сул тал нь Э.Оюун-Эрдэнийн үед сайдаар ажиллаж байсан хэдэн сайдууд гэдгийг иргэд сануулсаар байтал өөр хүн олдохгүй байгаа юм шиг зөрсөөр, гүрийсээр авч үлдсэн. Дээрээс нь дайран дээр нь давс нэмж намын гишүүдийнхээ талцал дунд нэг сайд нэмж томилсон. Эхлээд сайдын томилгоо хувь хүний зовлон байсан бол дараа нь, намын, иргэдийн зовлон болж УИХ хуралдуулж чадахгүйдээ хүрлээ. Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хяналтыг чангатгахыг иргэд хэлсээр сануулсаар л байна. Үнэн худлаа дэнслүүлээд авсан мөнгөө төрдөө тушаагаад, шударга ажиллаад, Монгол улсыг хөгжүүлэх юм бол хэнийг нь ч байсан дэмжинэ. Чадахгүй бол ямар намын хэн гэдэг албан тушаалтан байсан ч ард тмэн дэмжихгүй. Сонгуулийн үеэр 100 мянган төгрөгөнд хууртдаг ард түмэн аль хэдийн байхаа больсон.
Шинэ мэдээ
-
13-аас доош насныхны нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно
2026-06-03
-
Хүүхдийн зуслангийн асуудлын шийдэл
2026-06-03
-
Цэргийн ангиудын хяналтын системийг давхар болгож, камерыг төвөөс хянана
2026-06-03
-
Яаралтай тусламжийн дуудлагыг дүүрэг бүрт харьяалал харгалзахгүй хүлээн авна
2026-06-03
-
Нетаньяхугийн хүлээн зөвшөөрөлт
2026-06-03
-
АНУ-Ираны дайныг зогсоох санамж бичиг
2026-06-03
-
Борлуулалтаараа дэлхийд дээд амжилт тогтоосон зургууд
2026-06-03
-
Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгчээ
2026-06-03
-
Оюутны сургалтын төлбөрийг хувааж төлөх боломжийг бүрдүүлнэ
2026-06-02
-
Иранд хоёр сар интернет тасарчээ
2026-06-02
-
Баавгай мал руу дахин дайрчээ.
2026-06-02
-
Япон улс визнийхээ хураамжийг 627ам доллар болгоно
2026-06-02
-
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
2026-06-02
-
Лаосын агуйд гацсан тосгоны иргэд өөрсдийгөө чөлөөлж аврагчдыг гайхшруулж байна
2026-06-02
-
Тэрбумтанг хордуулсан хуульчид цаазаар авах ял оноолоо.
2026-06-02
-
АНУ, Персийн буланд байлдааныг үргэлжлүүлэхэд бэлэн байна
2026-06-02
-
В.Путин 25 дахь удаа Хятадад айлчилжээ
2026-05-29
-
Хаана хэний ямар буруутай ажиллагааны улмаас хүний амь эрстэж, мал олноор хорогдож байгааг тогтооно
2026-05-29
-
Гурван настай охиныг цооногоос гаргаагүй байна.
2026-05-29
-
Байнгын хорооны босго давдаггүй иргэдийн санал
2026-05-29
-
Хоёр өнцөг:Дээд шүүхийн даргыг улираан томилно, томилохгүй
2026-05-29
-
Өмнөд Солонгост айлчилсан анхны Хойд Солонгосын тамирчид
2026-05-29
-
Иран ядууралд өртөж байна.
2026-05-29
-
Ормузын хоолойд ойртох эсвэл нэвтрэхийг оролдвол халдлагад өртөх болно
2026-05-29
-
Агаарын тээврийн нэр хүндтэй Panam нислэг дахин хийгдэж эхэлнэ.
2026-05-28
-
Мега төслүүдийн аргачлалын зөвлөмж гаргаж өгөхийг хүсчээ
2026-05-28
-
С.Цэнгүүн: Төсвийнхөө задаргааг тайлагнахгүй мөрөөдлийн жагсаалт оруулж ирж болохгүй
2026-05-28
-
О.Цогтгэрэл: ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдье
2026-05-28
-
Виндсортой холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд зарлажээ
2026-05-28
-
АНУ, Ираны хэлэлцээр үргэлжилж байна.
2026-05-28




