Цахим залилан нэмэгдэж байна болгоомжил

access_time 2025-04-22 09:47

Улсын хэмжээнд цахим сүлжээтэй холбоотой 304 орчим гэмт хэрэг шалгагдаж байна.Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг нэмэгдэх болсон байна. Залилсан хүндээ хүүтэй нь мөнгийг буцааж өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн мэхэлдэг аж.Тиймээс иргэд фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солин, мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягны эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Шинэ мэдээ