Иргэд өөрийн машины дугаарыг шинэ машиндаа шилжүүлж болохгүй байгаагийн учрыг асууж байна.

access_time 2024-11-12 11:24

Импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын дугаар олгохыг хязгаарласан. ЗХУТ-өөс авто тээврийн үзлэгт ороогүй ашиглагдахгүй байгаа дугаарыг найман шалгуурыг хангасан тохиолдолд сарын эхэнд эрэмбэлж цөөн тоогоор олгоно гэдгийг мэдээлсэн юм. Иргэд өөрийн хуучин машины дугаарыг шинэ авсан тохиолдолд шилжүүлж болохгүй байна. Сүүлийн арван оны машин авна гэхээр үнэ нь дийлдэхгүй эвэл хятад машин авах хэрэгтэй болж байна. Монголд машин оруулж ирдэг монополь хэдхэн компаний бизнесийг дэмжиж байна гэх олон гомдол гаргасаар байгаа юм. Олон нийтээс санал асуулга авалгүй улаанбаатарын дугаар олголтыг хязгаарласан, урьдчилсан төлөвлөлт,мэдээлэлгүй шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдгийг олон нийт онцолж байна.  

Шинэ мэдээ