АМГТГ:  Монгол Улсад шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй.

access_time 2024-11-11 10:29

“Дизель түлш тасарна” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.  Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсад шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй. Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хянаж ажилладаг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110 мянган тонн Аи-92 автобензин, 65 мянган тонн дизель түлш импортлох захиалга өгсөн. Хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлж байна.Улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна гэжээ.

Шинэ мэдээ