Эргэж буцсан шийдвэрүүд

access_time 2024-10-25 10:02

Төрийн мөнгө уйлдаггүй болохоор төсвийн хэлэлцүүлгийг 50 сая төгрөгөөр Тэрэлжид хийсэн мэдээлэл иргэдийг бухимдуулсан учраас тансагласан төрийнхөн төсвийн мөнгийг буцааж төлөхөөр болсон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа дуулгажээ. Дарга нарын нэг өдрийн тансаглалын мөнгөөр 10 өрхөд гэр аваад өгөх боломжтойг санавал өөрсдөөсөө тэд ичих л байх.
Эргэж буцсан бас нэг шийдвэр нь ЭМЯ-наас зарим эмийг жоргүй болгохоор болсныг мэдээллээ. Заавал иргэдийг бухимдуулан хэл ам болсны дараа буруу бодлогыг зөв болгон засдаггүй байвал сайн байна.Эмийн сан жортой, жоргүйг тодорхойлдоггүй ч ханиалганд уудаг, өвчин намдаах эм яагаад жортой байгааг иргэд ойлгохгүй байсныг ухаарсан л гэж найдья.

Шинэ мэдээ