Автомашинаа хулгайд алдахаас сэрэмжилж, камертай газарт байршуул 

access_time 2024-10-25 09:56

Орон сууцны гаднах зогсоол дээрээс Toyota Рrius-10, Тоyota Grand mark-2 автомашин алдагдсан байна. Цагдаагийн байгууллагаас дээрх хэргүүдийг шалгаж эхэлсэн. Өмнө нь ч энэ төрлийн хэрэг гарч байсан юм. Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Шинэ мэдээ