Хүүхэд амьтны нөхөрлөл

access_time 2024-10-23 10:36

Нэгэн ээж өөрийн хайртай охин, нохойныхоо нөхөрлөлийн түүхийг цахимд хуваалцжээ.  Тэрээр бяцхан охинтой найз болсон гөлөг эхэндээ түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан . Гэсэн ч охин хөлд орж хатуу хоол идэж эхлэхэд нь нохой маань түүнтэй дотно найз болж чадсан . Тэрээр охиныг хөлд оруулагчин дээр жигнэмэг идэх үед түүнд дөхөж очин маш болгоомжтойгоор жигнэмэгийг нь авдаг. Мэдээжийн хэрэг гөлөг жигнэмэгийг  хулгайлахыг зорьсон ч  маш болгоомжтойгоор авч чадсан учраас тэр муу байсан ч сайн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж охины ээж цахимд тавьсан бичлэгтээ онцолжээ.Энэ бичлэг үзэгчдээс өндөр хандалт авсан байна. 

Шинэ мэдээ