Аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м газрын цасыг цэвэрлээгүй бол хариуцлага тооцно.

access_time 2024-10-22 11:14

Нийслэлд орсон анхны цаснаар 12 автомашин мөргөлдөж, 86 хүн хальтирч унан хөл гараа гэмтэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс иргэд унаж бэртэх юм бол тухайн байгууллагад хариуцлага тооцно. Мөн их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл их бүртгэгдсэн.  Тээврийн хэрэгслүүд зуны дугуйтай байсан учир  автомашинууд  өгсөж уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.

Шинэ мэдээ