Ховд аймгийн дараах замуудад  цас орж гулгаа үүссэн, анхаар!!!

access_time 2024-10-21 10:31

Ховд аймаг, Манхан сумын Ботгоны хавцал, Мөст сумын Бага улаан даваа, Эрдэнэбүрэн сумын Хашаатын даваа зэрэг газруудад цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна. Жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Цасыг цэвэрлэх ажлыг  .”Ховд АЗЗА” ТӨХК-ны 16 ажилтан 3 чиглэлд 6 техник хэрэгсэлтэйгээр хийж байна.

Шинэ мэдээ