Аяллын хөлөг онгоцны үнэлгээ

access_time 2024-10-17 08:08

Аялал жуулчлалын хөлөг онгоцыг үйлчилгээнд гаргахад  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс авсан  ариун цэврийн хөтөлбөрийн үнэлгээ чухал байр суурь эзэлдэг. Энэхүү үнэлгээнд 85-аас дээш 100 хүртэл үнэлгээ авсан байх ёстой. Энэ жил 11 хөлөг онгоц 85-аас доош  оноо авч тэнцээгүй. Үнэлгээ нь ходоодны вирус тархалтаас урьдчилан сэргийлдэг. Энэ онд аялалын хөлөг онгоцонд нян, вирусын 10 дэгдэлт гарсан. Ихэнхи нь норовирусын дэгдэлт байсан бөөлжих, суулгах, дотор муухайрах, ходоод өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Шалгалтын үеэр  гал тогоо, халуун усны газар, хүүхдийн үйл ажиллагааны төвийг шалгаж  хортон шавьж, зохисгүй хадгалсан хоол хүнс  байгаа эсэхэд хняалт тавьдаг юм. Ихэвчлэн буфет, гар угаах газар, усан бассейн, хөвөн шүүлтүүрт халдваргүйжүүлэлт хийдэггүй зэрэг дутагдал илэрдэг байна.

Шинэ мэдээ