“НӨАТ зарна, шивнэ” гэх зар тавьж иргэдийг залилжээ, болгоомжил

access_time 2024-09-25 11:17

Иргэн Д.Б, Х.А, Г.Б нар нь бүлэглэн нийгмийн сүлжээнд “НӨАТ зарна, шивнэ” гэх зар тавьж, 25.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1,119 ширхэг санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн. Нийт 216 аж ахуйн нэгж, иргэнд худалдаж, 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1/Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Санхүүгийн луйвраас сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Шинэ мэдээ