Укрианы робот нохой

access_time 2024-08-19 11:14

Украины арми цэргийн хомсдлыг нөхөхийн тулд Rover 2.0 робот нохойг  Оросын армийн эсрэг ашиглахаар төлөвлөжээ.  Робот ноход мина илрүүлж, тухайн нутаг дэвсгэрт  тагнуулын үүрэг гүйцэтгэж, байлдааны талбарт зэвсэг, сум, эм тариа зөөхөд ашиглагдах аж. Робот нохой нь хоёр цаг ажиллах батерейтай, дулааны дүрсний системтэй. Робот нохойг оросуудын гарт орсон тохиолдолд бүх өгөгдлийг нь устгадаг автомат тохиргоотой юм.

Украйнаас гадна АНУ, Хятад зэрэг бусад улсууд ч тулааны талбарт робот нохойг байрлуулж байна.Саяхан Хятад улс нуруундаа пулемёт оосортой робот нохойг танилцуулан дайн тулааны ирээдүйг харуулсан гэдгийг онцолсон. Израиль мөн Газын зурваст Хамас-ын эсрэг хийж буй дайнд робот нохой ашиглаж байна.  

Шинэ мэдээ