Цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч оршин суугчид өвдөж байна.

access_time 2024-08-09 12:19




 Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Арцатын аманд байрлах нийт найман блок байранд 928 айл өрхийн  Хангарди сити-2 хотхон 3,000 гаруй оршин суугчтай. Цэвэр усны шугамаас маш их зэвтэй ус гарсан тул холбогдох газруудад удаа дараа хүсэлт тавьсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ асуудал даамжран оршин суугчдын биеэр харшил тууралт гарч, ходоод өвддөг зэрэг олон төрлийн өвчин илэрсэн.Солигдож буй шугам ус цэвэршүүлэхгүй гэсэн мэдээлэл ирсэн. Нийслэлээс шугам сольж өгнө гэсэн. Тиймээс хэвлэлийн бага хурал зарлаж байна хэмээн оршин суугчид нь мэдээлэл хийлээ. 

Шинэ мэдээ