Флоридагийн 61 мужид үерийн улмаас онц байдал зарлалаа.

access_time 2024-08-06 08:08

Дебби хар салхи Флоридад болж, үерийн аюул дагууллаа. Салхины хүч 129 км/цаг байсан бөгөөд зүүн хойшоо 117 км/цаг хурдтай эргэсэн гэж Майами дахь Үндэсний хар салхины төвөөс мэдэгджээ. Тус мужид бараг 214,000 хэрэглэгч цахилгаангүй болсон. Нийт 67 мужийн 61-д онц байдал зарлаж, Үндэсний 3000 гвардийнхныг дайчилсан. Нийтийн үйлчилгээний ажилтнууд шуурганы дараа эрчим хүчийг сэргээхэд туслан, Тампа хотод үерийн эсрэг хаалт хийхэд зориулж 30,000 гаруй элсний уут тараасан байна.

Жоржиа мужийн амбан захирагч Брайан Кемп, Өмнөд Каролина мужийн захирагч Хенри Макмастер нар шуурганы хүчийг тооцоолсны үндсэн дээр онцгой байдал зарласан. Нью-Йорк, Вермонт зэрэг зүүн хойд мужууд аянга цахиж, аадар бороо хүчтэй орсон тул хөрсний гулгалттай тэмцэж байгаа юм.

Шинэ мэдээ