ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-нд болно

access_time 2024-07-18 08:03


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-нд болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг.Сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 13-ны өдрөөс СЕХ-ны цахим хуудаст байршуулна. Иргэд нэрсийн жагсаалтад орсон эсэхээ шалгах боломжтой аж.

Шинэ мэдээ