Ард түмэн солонгорууллаа.
Ард түмэн солонгорууллаа. Нэг намын хүч түрсэн шийдвэрээс илүү намууд нийлж нэгдэж олон талаас нь асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулсан сонголт хийж. Сонгосон итгэлийг нь дааж нэмэгдсэн гишүүдийнхээ тоогоор Монгол улсаа хөгжүүлэх, ард түмний итгэлийг даасан олон ажлууд хийнэ гэдэгт итгэе. Иргэд нь ажилтай орлоготой, ирээдүй хойч нь сурч боловсорсон, ард олон нь амгалан тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг шинэхэн гишүүд бүрдүүлэх хэрэгтэй. Монгол улс талцал хийрхэл, хэтэрсэн улстөрөөс ангид байх ёстой. Утаагүй, хоггүй, өвчин зовлонгүй, үнэр танаргүй орчинд ядуурал,ажилгүйдэл, үнийн өсөлтийг ардаа орхин, иргэд нь эх орноо орхин дүрвэдэг бус, гэр бүлээ гээд ирдэг, ажилладаг бүтээдэг нийгэмд бид амьдрахыг хүсдэг. Нэг дарга, нэг хэсэг бүлэг фракци, намын эрх ашигаас илүү ард түмний амьдрал Монгол улсын хөгжлийг хамгийн эхэнд байдгийг төрийнхөнд олон нийт сануулахыг хүслээ. Би бус бид бүтээдэг гэдгийг харуулах цаг ирсэн. Иргэд хүчирхийлэл, талцалд олон намуудыг сонгосноор таслал тавилаа. Таслал торгоох төдий байх уу, муу муухай бүхэнд цэг тавих уу гэдгийг та нар шийднэ.Муу бүхэн үргэлжилбэл иргэд дахиад л дөрвөн жилийн дараа сонголтоо хийж дүнгээ тавина. Монгол улсын 30 жилийн хөгжил гэж ярьдаг ч гурван жилийн хөгжлөө ч харж чадахгүй байсаар ирснийг санаарай. Нэг хүн,нэг намын эрх ашиг, эд хөрөнгийн шунал, авлига энэ бүхэн эх орноос минь хол байг. Говийн бүсийн ухаалаг сонгогчидоо баярлалаа. Хөгждөг ч үгүй, урагшилдаг ч үгүй улстай, ухаардаг ч үгүй, сэхээрдэг ч үгүй улстөрчидтэй хөгжлийн гацаанд удаан байх нь дэлхийн хөгжлөөс хол хоцрогдохын эхлэл болдог. Одоо хуучныг бус шинийг сэдэж, сайныг хийж бүтээгээрэй.
Шинэ мэдээ
-
ДЭМБ COVID-19-ийн гарал үүслийн талаарх тайланг нийтэлжээ
2025-07-01
-
Хаагдсан зогсоолууд ажиллаж эхэллээ.
2025-07-01
-
Алтны хаагдсан гурван уурхайг нээнэ
2025-07-01
-
Аудитын дүгнэлтийг заавал биелүүлэх тусгай нэгж байгуулна
2025-07-01
-
Боловсролын сайд П.Наранбаяр: Хууль зөрчөөгүй учраас шалгуулна
2025-07-01
-
С.Цэнгүүн: Эрчим хүчний хуулийн төслийг судалгаагүйгээр оруулж ирсэн
2025-07-01
-
Хоёр өнцөг: Төрд хохирол учруулсан, учруулаагүй
2025-07-01
-
8, 9, 10 дугаар сарын цаг агаар
2025-07-01
-
Теслагийн маркетинг
2025-06-30
-
Үерийн ус зайлуулах шүүрт худгаа цэвэрлээгүйгээс Таван шар бүхэлдээ усанд автлаа. Бөглөрсөн сувгаар хоосон далан руу дусал ч ус орсонгүй.
2025-06-30
-
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг ялж шилдэг 4-т шалгарлаа
2025-06-30
-
Энэ жил 38 хүн үерт урсаж 22 хүн энджээ
2025-06-30
-
Венец хотод 500 гаруй иргэд олон хоног жагсаж байна
2025-06-30
-
12 аймгийн 64 суманд 164 удаагийн түймэр гарчээ
2025-06-30
-
Вьетнам улс хорт хавдрыг оношлох 4D томографи төхөөрөмж бүтээлээ
2025-06-30
-
07 дугаар сарын 04 хүртэлх цаг агаар
2025-06-30
-
Хүнд хэцүү хавцлуудад аялахдаа зөвшөөрөл авна
2025-06-27
-
Элчин сайд нар хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадалгүй таржээ.
2025-06-27
-
Туркийн пуужингийн төлөвлөгөө
2025-06-27
-
ОХУ-д нэвтрэх иргэд биометрийн мэдээллийг өгнө
2025-06-27
-
Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
2025-06-27
-
Халамжийн мөнгө олгох хуваарь
2025-06-27
-
Экстрем спортын тэмцээн болж байна.
2025-06-27
-
Роботаксины үйлчилгээг туршина
2025-06-26
-
Нефть импортлогч аж ахуйн нэгжүүүдтэй шатахууны нэмэхгүй гэсэн гэрээ хийнэ
2025-06-26
-
Их дээд сургуулиудад олгодог судалгааны санхүүжилтийг танахгүй
2025-06-26
-
ТЭЦ3-ийн гэмтлийг 200 тэрбум төгрөгөөр засварлана.
2025-06-26
-
Могойн ерөндөгийг гадаадаас худалдаж авна.
2025-06-26
-
Хурал цуглаан, гадаад томилолтын зардлаас 2 их наядыг хасна
2025-06-26
-
Улаанбурханы вакцины таван тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ
2025-06-26