Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор гаргана

access_time 2024-06-27 08:03


Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийн допингийн шинжилгээг Герман улсад хийлгэнэ. Лаборатори сорьцыг хүлээж авснаас хойш 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй эсэх хариуг гаргаж өгнө. Хариу өөрчлөлттэй гарвал допингийн ямар төрлийн бодис хэрэглэснийг тодорхойлох эцсийн хугацаа нь 14-21 хоног байх юм. Бөхийн засуул, хөлийн цэцдийн өмсгөлийг МҮБХ-ноос гаргасан загварын дагуу ижил болгоно. Ингэснээр гарын даа, хөлийн цэц, засуулууд ялгагддаг болох аж.

Шинэ мэдээ