Саран дээр дуулга өмсөөгүй сансрын нисгэгчид

access_time 2024-05-31 09:35

Саран дээр гурван сансрын нисгэгч дуулга өмсөөгүй зургийг олон нийтэд дэлгэсэн. Сарны буултын зургийг онцлохдоо TikTok-д бичихдээ “Саран дээр 3 сансрын нисгэгч малгайгүй цэвэр агаараар амьсгалж буй ховор гэрэл зураг” гэжээ.Франс Пресс агентлагийн баримтын шалгалтаар Флорида мужид байрладаг Кеннеди сансрын төвд авсан зураг байна.

Аполло 16 сансрын нисгэгчид Чарльз М Дьюк, Жон В Янг, Томас К Мэттингли нар саран дээр буух даалгаврын бэлтгэл сургуулилтын үеэр завсарлагаар зургаа авахуулсан. Эдгээр гурван сансрын нисгэгчийн Дюк, Янг нар 1972 оны 4-р сарын 21-нд сарны гадаргуу дээр газарджээ. Тэд саран дээр буухдаа дуулга өмссөн байсан гэжээ.

Шинэ мэдээ