ОХУ авлигын хэргээр батлан хамгаалахын таван албан тушаалтныг саатууллаа.

access_time 2024-05-27 09:41

ОХУ-д сар хүрэхгүй хугацаанд батлан хамгаалахын таван удирдах албан тушаалтан баривчлагдсан. Хамгийн сүүлд армийн жанжин штабын орлогч дарга, ОХУ-ын Зэвсэгт хүчний Харилцаа холбооны ерөнхий газрын дарга дэслэгч генерал Вадим Шамаринг баривчилсан. Түүнийг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж хоёр сарын хугацаатай цагдан хорьсон. Хэдэн цагийн дараа Батлан хамгаалах яамны Худалдан авалт хариуцсан ахлах ажилтан Владимир Вертелецкийг мөн саатуулсан. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр түүнийг төрийн батлан хамгаалах даалгаврыг гүйцэтгэхдээ эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа юм.
Сарын дотор авлигын хэргээр саатуулагдсан Оросын батлан хамгаалах салбарынхны жагсаалтад Батлан хамгаалахын дэд сайд Тимур Иванов, Батлан хамгаалах яамны боловсон хүчний газрын дарга, дэслэгч генерал Юрий Кузнецов нар багтжээ.

Шинэ мэдээ