Шатахууны нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун хуримтлагдаж байна.

access_time 2026-04-06 11:28

Төрөөс шатахууны нөөцийн савгүйгээс түлшний нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгааг мэдэгдэж байсан.Гэтэл 130 мянган тонн хуурамч шатахууун нөөцийн савыг дүүргэсэн байгаа аж. Дээрх шатахууныг боловсруулж ашиглах боломжтой ч Монголд нефть боловсруулах үйлдвэр байхгүй. Хуримтлагдсан 130 мянган тонн шатахууун өтгөн бохирдол ихтэй учраас шууд ашиглах боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. Харин салбарын инженерүүд шатахууны нөөцийн сав худалдан авч мөнгө үрж байхаар Дорноговь аймгийн Алтанширээд баригдаж шатахууны нөөцийн савыг ашиглан түлшний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Шатахууны үнэ дэлхий нийтэд өсөж байхад хэзээ ч ашиглаж болох нөөцтэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

Шинэ мэдээ