Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ачаалалтай байна

access_time 2026-04-06 11:25

Ормузын хоолойд дайн дэгдэж, шатахуун болон ачаа тээврийн үнэ тэнгэрт хадаж байгаа тул Панамын суваг ердийнхөөс илүү их ачаалалтай ажиллаж байна. Панамын сувгийн дэд захирагч Илья Эспино де Мароттагийн хэлснээр Хойд болон Өмнөд Америкийн хоорондох нарийн цэг дээр Атлантын болон Номхон далайг холбосон уг сувагт хөлөг онгоцнууд нэмэгдэж” байна гэжээ.

Ойролцоогоор 50 милийн урттай Панамын суваг нь Египетийн 120 милийн Суэцийн сувгийн уртаас хагасаас бага юм.Өдөрт 40-41 дамжин өнгөрөх далайн тээврийг хүлээн авах боломжтой. Панамын суваг нь усан цахилгаан шат бөгөөд станц бүрийн усны түвшинг хянаж, усан онгоцыг түгжээгээр нь дээш доош хөдөлгөдөг онцлогтой./Элизабет Гонзалес/

Шинэ мэдээ