УИХ-ын даргад С.Амарсайхан нэр дэвших хувилбар

access_time 2026-04-02 10:52

УИХ-ын сонгуулиас хойш эрх баригч МАН хоёр талд гарч нүдэлцэж, зодолдсоор Засгийн газраа хоёр ч удаа унагасан. Шинэ Засгийн бүтцийг хийхдээ эхийг нь нь эцээж тугалыг нь тураахгүй шиг хоёр талаас адил тоотой томилгоо хийж Шадар сайд сайд асан С.Амарсайханыг УИХ-ын даргад томилох хувилбар яригдаж байгаа аж. Түүний хувьд ядарсан улстөрчид шиг аргаа барсан ажлууд хийдэггүй гэдэг нь үнэн. Олон нийт Засгийн газраа МАН дангаараа бүрдүүлж ямбыг нь эдэлж, ялыг үүр гэсэн ч сонгуулийн чимээ ойртсон тулд өмнө хамтарсан намуудтайгаа үлдэнэ. Бүх сайдуудаа шинэчлэхгүй гэсэн. байна. Гэхдээ бусад намуудын сайдуудыг оролдохгүйгээр нам дотроо сэлгээ хийх гэсэн ч МАН-ын ах нар хэцүү тул шинэхэн дүү нь булан шахагдаад арга буюу олныг сольж чадахгүй гэсэн бололтой дог. Д.Занданшатарын Засгийн газрын зовлонг давтаад суух хувилбар үлдвэл энэ Засгийн газар ч хэцүүхэн нөхцөл байдал дунд ажиллана. Иргэдийн хувьд улстөрчдийн зодооноос илүү ажлын байр тогтвортой, цалинтай орлоготой улс оронд хөгжил дэвшлийг мэдрэн амьдрахыг хүсдэг. Даанч авлигад идэгдсэн ухаантай улстөрчид албан тушаал хөөцөлдсөөр байна.Ахиц дэвшил гаргахгүй байсаар сонгууль хүргэхгүй гэж найдья.

Шинэ мэдээ