Удирдлагууд нь хууль зөрчихгүй бол иргэд хууль зөрчих шаардлага үүсэхгүй.

access_time 2026-04-02 10:46

Туулын хурдны замын ажил эхэлсэн гэх гэх мэдээ сонсогдож иргэд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн замтай болох нь гэж баярлаж байсан цаг саяхан. Гэтэл энэ замыг барихдаа Туулын бургасыг тайрч, байгаль экологийн, усны чанарын үнэлгээ хийлгээгүй, гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх маргаан үүссэн. Эхнээсээ төрийн ажлыг ажлыг хуулийн дагуу явуулсан бол асуудалд хэн ч орохгүй. Хууль зөрчсөн нь үнэн бол хариуцлага хүлээх учиртай. Маргаан даамжирч Нийслэлийн Засаг дарга төр, намаа хольж хутган жагсаал зохион байгуулсан нь иргэдийн бухимдыг төрүүлж түүнийг огцруулах гарын үсэг цуглуулах аян эхэлсэн. Орлогч Т.Даваадалай нь унтаж байгаад сэрсэн аятай гэнэт мэдээлэл хийж учрыг тайлбарласан. Маргаан даамжирахаас өмнө хийхгүй яасан ч удаж байж хийдэг мэдээлэл юм бүү мэд. Тэгээд болоогүй УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй төрийн байгууллага дотор зодолдож асуудлыг бүр хүндрүүлэв. Зодсон зодуулсан хоёрыг иргэд буруутган дахиад л маргаан дэгдсэн. Удирдлагууд нь хууль зөрчихгүй бол иргэд хууль зөрчих шаардлага үүсэхгүй.Эхнээсээ улстөрчид нь хуулиа мөрдсөн бол жагсаал цуглаан болох ч үгүй байсан.

Шинэ мэдээ