Гулуузаар нь зарах нөөцийн мах хүрэлцэхгүй байна.

access_time 2026-04-02 10:41

Гурван сая хүнтэй, 60 сая малтай ч махны үнэ магнаг болж нэг кг махыг 30 мянган төгрөгөөр худалдан авч дийлэхээ байсан. Тиймдээ нийслэлийн 386 цэг худалдаалж буй гэх нөөцийн махны эрэлт эрс ихэссэн. Иргэд махыг гулуузаар авах хүсэлтэй байгаа ч өглөө эрт дугаарласан ч авч чадахгүй үлдэж байгаа юм. Харин албаныхан нөөцийн хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр томоохон зах, худалдааны төвүүд, найман нэрийн хүнсний дэлгүүр, хотын төвөөс алслагдсан гэр хорооллын дэлгүүрүүд, орон сууцны дундах дэлгүүрт ч зарж байгаа. Тиймээс иргэд гэртээ ойр нөөцийн мах борлуулж буй цэгүүдээс мах худалдан авах боломжтой” гэдгийг мэдээлжээ.

Шинэ мэдээ