Дарга нарын албан тушаалын халаа сэлгээнээс илүү ард түмний амьдрал хүнд байгаад анхаарна гэж итгэе

access_time 2026-04-01 12:21

Монгол улсын 34 дэхь Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шинэ Ерөнхий сайд Н.Учралд гардуулан өгсөн байна. Энэ үедээ газрын хэвлийн баялагийг ард түмэнд тэгш өгөөжтэй хүртээхэд анхаарч ажиллахыг захисан. Шинэ Ерөнхий сайд 4 чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд олгоно. Тусгай зөвшөөрлийн тоог багасгаж төрийн хүнд суртлыг бууруулахаа амласан. Иргэд төрийг чадварлаг цомхон бүтэцтэй байгуулж, улс төрийн маргаан мэтгэлцээнээс илүү ажил их хийхийг сануулсан. Шинэ Засгийн газрын бүтцийг чадварлаг цомхон бүрдүүлнэ гэж амласан ч эхний дүр зургаар нөгөө л татвар төлөгчдийн мөнгийг үрсэн нүсэр бүтэц, хуучин дарга нарын ээлжит томилгоо хэвээр байгааг иргэд хэлж шүүмжилсээр байгаа юм. Дарга нарын албан тушаалын халаа сэлгээнээс илүү ард түмний амьдрал хүнд байгаад анхаарна гэж итгэе.

Шинэ мэдээ