Налайх дүүргийн 2 га газарт өв соёлын цогцолбор байгуулна

access_time 2026-04-01 12:12

Налайх дүүргийн 2 га газарт “Nomadic Complex” өв соёлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Цогцолбор таван сараас ажиллаж эхлэх бөгөөд жуулчдад зориулсан цогц төвийг бий болгож, Монгол өв соёлыг сурталчлан, Налайх дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг гаргах аж. Өнгөрсөн онд 400 мянган жуулчин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон судалгаа гарсан. Жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ.

Шинэ мэдээ