Улс төрийн захиалгат хөгжим эгшиглэсээр өнгөний эвлэрэлд хүрэх үү?

access_time 2026-03-27 10:43

Улс төрийн захиалгат хөгжим эгшиглэж, эрх баригч хүчний хоёр хуваагдсан хагарал өнгөний эвлэрэлд хүрэхээс өөр аргагүй болсон дүр зураг улс төрд өрнөж байна. Намдаа гомдсон гишүүдийн зүгээс удирдлагуудаасаа шударга ёсыг шаардаж эхэлсэн. Нэг хэсэг нь төр барих, түшээ болоход анхаарч байгаа бол нөгөө хэсэг нь намаа талцал хуваагдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ. УИХ-ын гишүүн О.Бат-найрамдал, Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа нар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг хувийн дансаараа 32 мянган ам доллар авч гадаадад сурахаар болсон ч сураагүй. Төрийн санд буцааж мөнгийг төлөөгүй удаа дараа хууль зөрчсөн. Тиймээс АТГ -т шалгуулах хүсэлт өгч байна гэдгээ мэдэгдсэн. Өмнөх Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэтэйгээ ил тод дайн зарласан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн О.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар “Ажлаа өгөөд шалгуул гэж бусдад тавьдаг шаардлагаа өөртөө тавь.Хууль хүчний байгууллагыг удирдаж байгаа хүн авлигын хэрэгт шалгагдаад ажлаа хийгээд байж болохгүй гэдгийг хэлсэн. Намын бусад гишүүд ч хэвлэлд ээлжлэн ярилцлага өгсөөр л байна. Улс төрийн маргаан дунд нэг хоёр гишүүд шинэ ерөнхий сайдад нэр дэвшихээр санаархаж нэрээ цахимд нисгэсэн ч хол явсангүй.Улс төрийн ноён нуруугүй, намын гишүүдийнхээ ч дэмжлэгггүй, урагшгүй УИХ-ын гишүүдийг зүтгүүлээд нэмэргүй гэдгийг олон нийт хэлээд өгөв. Иргэдийн хувьд улс маргаан удаан үргэлжлэхгүй, буруутай хүмүүс нь хариуцлага тооцоод асуудлаа шийд гэж төрийнхнөөс шаардсаар байгаа юм.

Шинэ мэдээ