МАН-ын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэр гаргана.

access_time 2026-03-27 10:42

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10 өдөр ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадаагүй. МАН-ын бүлэг хуралдаж улс төрийн шийдвэр гаргахаа мэдэгдсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал намаа удирдана. Ирц хүрэхгүй УИХ-ын чуулган удирдахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд болно гэх мэдээлэл цацагдаж байсан ч хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Сөрөг хүчний зүгээс МАН 80 гишүүнтэй 68 гишүүнээ хуралдуулахад чуулган хуралдах боломжтой. Дотоод эв нэгдэл нь алдагдсан учраас ажил нь урагшлахгүй байна. Тиймээс УИХ-ын дарга хүсэлтээрээр огцрохгүй бол гарын үсэг цуглуулна гэсэн байна. МАН-ын бүлгийн дарга Х.Батжаргалын гишүүдээ зангидаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ч нийгэмд өрнөж байгаа юм. Байнгын хорооны хуралдаанд шалтгаангүй ирсэн гишүүдэд хариуцлага тооцно гэсэн байна.

Шинэ мэдээ