“Өнөөдрийн хямдрал 40%” гэх KFC, Pizza Hut-ын хуурамч зар банкны дансыг тань хоосолно, сэрэмжил

access_time 2026-03-26 10:03

Дэлхийн олон улсын сүлжээ хоолны Монгол дахь салбар KFC, Pizza Hut лого, өнгө, төрх, брэндийн онцлогийг хуулбарлан иргэдийг залилах хэрэг нэмэгдсэн байна. Иргэд хуурамч KFC, Pizza Hut хоол захиалгын линкэн дээр дарж орсон тохиолдолд захиалга өгөх боломжгүй болж иргэдийн дансан дахь мөнгө алдагддаг. Одоогоор нийт 302 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд иргэд цахим сүлжээний залиланд итгэн “Өнөөдрийн хямдрал 40%” гэх зэрэг зар бүхий хуурамч постны линкэн дээр дарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулсан байна.

Шинэ мэдээ