Улстөрчдийн худал үнэний дэнс

access_time 2026-03-25 10:17

Эрх баригч МАН-ын зодоон үргэлжилж хуучин, шинэ сайдууд хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Энэ зөрчилдөөнөөс иргэд авлигачид тэрбум, их наядаар нь иддэг байсан бол одоо триллионоор нь төсөл хөтөлбөр нэрээр идэж ууж байгааг мэдэв.Амьдрал нь хүрэхгүй аргаа баран цалин тэтгэврээ нэмүүлэхийг гуйж буй ард иргэдээ нэг их царай алдуулалгүй сайхан амьдруулах мөнгөөр улстөрчид тоглодог бололтой. Хамтдаа ханцуй дотроо наймаалцаад өнгөрөх хэрэг нь эрх ашгийн зөрчилдөөнөөс болж но-той бүхэн нь ил гарч түмэн олны нүдийг орой дээр нь гаргав. Тиймээс иргэд хуучин шинэ гэлтгүй шалгуулж, шинэхэн сайдыг ажлаа өгөөд ар талын хамгаалалтаа суллаад худал үнэнээ тогтоолгохыг шаардаж эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй хүмүүс аль аль худал хэлэх эрхгүй. Үнэн худал нь ялгарахын цагт иргэд дүнгээ тавьчихаж чадна. Д.Занданшатарын Засгийн газрын сул тал нь Э.Оюун-Эрдэнийн үед сайдаар ажиллаж байсан хэдэн сайдууд гэдгийг иргэд сануулсаар байтал өөр хүн олдохгүй байгаа юм шиг зөрсөөр, гүрийсээр авч үлдсэн. Дээрээс нь дайран дээр нь давс нэмж намын гишүүдийнхээ талцал дунд нэг сайд нэмж томилсон. Эхлээд сайдын томилгоо хувь хүний зовлон байсан бол дараа нь, намын, иргэдийн зовлон болж УИХ хуралдуулж чадахгүйдээ хүрлээ. Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хяналтыг чангатгахыг иргэд хэлсээр сануулсаар л байна. Үнэн худлаа дэнслүүлээд авсан мөнгөө төрдөө тушаагаад, шударга ажиллаад, Монгол улсыг хөгжүүлэх юм бол хэнийг нь ч байсан дэмжинэ. Чадахгүй бол ямар намын хэн гэдэг албан тушаалтан байсан ч ард тмэн дэмжихгүй. Сонгуулийн үеэр 100 мянган төгрөгөнд хууртдаг ард түмэн аль хэдийн байхаа больсон.

Шинэ мэдээ