Гуравдагч ертөнцийн шилжилт хөдөлгөөнийг бүрмөсөн зогсооно

access_time 2026-02-05 12:09

Сенаторуудтай цагаачлалын бодлогын талаар хийсэн хаалттай уулзалтын үеэр Трамп АНУ яагаад Африкийн зарим улс шиг “хуурамч орнууд”-аас цагаачдыг хүлээн авах ёстой гэж асуусан байна. Энэ үг нь олон улс орнуудын дунд маргаан дэгдээсэн. Вашингтон Пост сонин энэ доромжлолын талаарх мэдээллийг нийтэлсний дараа тэр “DACA-ийн уулзалт дээр миний хэрэглэсэн хэллэг хатуу байсан ч энэ бол ашигласан хэллэг биш байсан” гэж сошиал хуудсандаа жиргэжээ.
Удалгүй тавьсан илтгэлийнхээ үеэр “Афганистан, Гаити, Сомали болон бусад олон орныг оролцуулан гуравдагч ертөнцийн шилжилт хөдөлгөөнийг бүрмөсөн зогсооно гэж хэлсэн. Үүний дараа “Хог” гэдэг үгийг нэгэн хүн хашгирсан. Трамп инээж, “Би ‘Хог’ гэж хэлээгүй,та нар хэллээ” гэж хариулсан. Мөн тэр бид шударга байхыг хүсч байна. Яагаад зөвхөн хогийн орнуудаас хүмүүсийг авдаг юм бэ? Норвеги, Швед, Даниас хүмүүс авч болохгүй гэж. Бид үргэлж Сомалиас хүмүүсийг авдаг. Гамшиг болдог, бохир, жигшүүртэй, гэмт хэрэгт автсан газруудаас авдаг. Энэ бол манай улс тамд унана гэсэн үг гэж хэлжээ. Харин хэвлэлүүд энэ нь түүнийг буруу үг хэрэглэснийг нотолсон хангалттай баталгаа гэдгийг цахимд онцолжээ.

Шинэ мэдээ